Бидний тухай

Товч танилцуулга

“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК нь 2010 оны 09 дүгээр сарын 09-нд Автотээврийн “Тав” ХК, “Туушин” ХХК болон “Эс Би Транс” ХХК-иудын санаачлагаар анх үүсгэн байгуулагдаж нүүрс тээвэрлэлтийн төсөлд хамтарч ажилласнаар үйл ажиллагаагаа эхэлсэн.

Өдгөө манай компанийн үйл ажиллагаа өргөжиж нийт 17 гишүүн компанийн 1000 гаруй ажилтан, 600 гаруй хөдлөх бүрэлдэхүүн бүхий үндэсний автотээврийн хамгийн том зохион байгуулалттай бүтэц болоод байна. Бид одоогоор
   ✔ Уул уурхайн тээвэр
   ✔ Төслийн болон тусгай нөхцөл шаардсан тээвэр
   ✔ Орон нутаг, хот хоорондын тээвэр
   ✔ Транзит тээвэр
 зэрэг чиглэлээр тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байна.

Эрхэм зорилго

Манай компанийн эрхэм зорилго бол
   ✔ Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн тээвэрлэлтийг олон улсын стандартын дагуу нэгдсэн системтэйгээр тээвэрлэх,
  ✔ Тээврийн компаниудын бүтээмжийг нэмэгдүүлж, автотээврийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх,
    ✔ Экспорт, импортын болон орон нутаг, олон улсын транзит тээврийг цогц байдлаар хөгжүүлэх юм.