"МОНГОЛ ТЭЭВЭР НЭГДЭЛ" ХХК-ИЙН ГИШҮҮН КОМПАНИУД ТУРШИЛТЫН ТРАНЗИТ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ГҮЙЦЭТГЭВ

 

2016 оны 06 дугаар сарын 23-24-нд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон хамтарсан уулзалтын үр дүнд гурван улсын Төрийн тэргүүн болох Владимир Путин, Си Жинпин, Цахиагийн Элбэгдорж нар эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг баталсан.

Энэ ажлын хүрээнд улс хоорондын авто тээврийн хамтын ажиллагааг сайжруулах, боломжийг судлах зорилгоор 3 улсын Зам, тээврийн яам хамтран түүхэнд анх удаа туршилтын транзит тээврийг 2016 оны 08 дугаар сарын 13-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулсан. 

Монголын талаас уг туршилтын транзит тээврийг “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК амжилттай зохион байгуулсан бөгөөд МТН-ийн гишүүн компани болох Автотээврийн “Тав” ХК, “Монтрансавто” ХХК болон “Монгол Экспресс” ХХК-иудын тээврийн хэрэгсэл уг транзит тээврийг амжилттай гүйцэтгэсэн.