"МОНГОЛ ТЭЭВЭР НЭГДЭЛ" ХХК-ИЙН НЭРЭМЖИТ УР ЧАДВАР БОЛОН СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"Монгол Тээвэр Нэгдэл" ХХК нь хүнд даацын машины механизмын жолооч нарынхаа ур чадварыг сайжруулах, өдөр тутмын үйл ажиллагааг хэрхэн хурдан шуурхай осол авааргүй гүйцэтгэх дадал суулгах, хамт олны уур амьсгалыг сайжруулах зорилгоор жолооч нарын дунд ур чадварын болон спорт арга хэмжээнүүдийг 2017 оны 09-р сарын 16-17 өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгууллаа.

Сагсан бөмбөгийн тэмцээнд 1-р байр "Эс Би Транс" ХХК, 2-р байр "Таван толгой тээврийн нэгдэл" ХХК, 3-р байр "Өмнөговь тээврийн нэгдэл" ХХК-ийн баг хамт олон тус тус эзэллээ. Ур чадварын тэмцээнд 1-р байр "Икс Эм Си" ХХК, 2-р байр "Эс Би Транс" ХХК, 3-р байр "Би Эс Кэй" ХХК-ийн жолооч нар шалгарлаа.

"Монгол Тээвэр Нэгдэл" ХХК-ийн нэрэмжит ур чадвар болон спортын тэмцээнд амжилттай оролцож багийн нийлбэр дүнгээр 2017 оны "Шилжих явах цом"-ын эзнээр шалгарсан "Эс Би Транс" ХХК-ийн баг хамт олондоо баяр хүргэж, амжилт хүсье. 



 
"МОНГОЛ ТЭЭВЭР НЭГДЭЛ" ХХК-ИЙН ГИШҮҮН КОМПАНИУД ТУРШИЛТЫН ТРАНЗИТ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ГҮЙЦЭТГЭВ
 
ЖОЛООЧ НАРЫН ДУНД УР ЧАДВАРЫН БОЛОН СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
"МОНГОЛ ТЭЭВЭР НЭГДЭЛ" ХХК-ИЙН НЭРЭМЖИТ УР ЧАДВАР БОЛОН СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
"МОНГОЛ ТЭЭВЭР НЭГДЭЛ" ХХК-ИЙН ГИШҮҮН КОМПАНИУД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ
 
ТЭЭВРИЙН КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛӨЛ САЛБАРТАА ХАНДИВ ӨРГӨЛӨӨ