"МОНГОЛ ТЭЭВЭР НЭГДЭЛ" ХХК-ИЙН ГИШҮҮН КОМПАНИУД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

Аюулт корона вирус тархаад буй онцгой цаг үед "Монгол Тээвэр Нэгдэл" ХХК-ийн гишүүн компаниуд нэгдэн БНСУ-д үйлдвэрлэгдсэн мэс заслын чанарын стандарт хангасан маскийг Улаанбаатар хот дахь "Монгол, Баяннуурын Бизнесийн Холбоо"-нд хүлээлгэн өглөө.

Манай МТН-ийн удирлагуудыг хүлээн авсан МББХ-ны Дэд нарийн бичгийн дарга Цэцэнгуа болон бусад албаны хүмүүс энэ хүнд цаг үед хамт байж, тусламжийн гараа сунгаж буй МТН-ийн хамт олонд чин сэтгэлийн талархлыг Баяннуур аймгийн Засгийн газар болон МББХ-ны нийт хамт олон, Хятадын ард түмний өмнөөс илэрхийлж байна гээд энэ аюулт корона вируст халдварыг ялж, хамтдаа даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Баяннуур аймгийн Ганцмод боомт нь Монгол Улсын Гашуунсухайт боомттой хиллэдэг бөгөөд манай улсын нүүрс болон зэсийн баяжмалын экспортын голлох боомт юм.

Бидний өчүүхэн тусламж хэрэгтэй газраа шуурхай хүрч аюулт өвчинтэй тэмцэж буй тэдэнд жаахан ч гэсэн дэм болох болтугай. Сэтгэл гарган хандив өргөсөн МТН-ийн нийт гишүүн компаниуддаа талархлаа.